Монголын хүүхдийн ордны 60 жилийн ойн хүрээнд зохиогдож буй
“ГАНГА МӨРНИЙ УЯНГА” Энэтхэг бүжгийн улсын уралдаан 3 дугаар сарын 23-ны өдөр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын Хүүхдийн ордонд амжилттай зохион байгуулагдсан байна. Хоёр жилд нэг удаа уламжлал болгон явагддаг уг наадам 1-5 анги, 6-9 анги, 10-12 анги гэсэн ангиллаар гоцлол болон хамтлаг бүжиг төрлөөр явагдаж нийт хот хөдөөгөөс шалгарсан 300 гаруй өсвөрийн бүжигчид авьяас билэгээ сорин өрсөлдөж дүнгээ гаргажээ. Ховд аймгаас уг уралдаанд Хүүхдийн ордын бүжгийн багш МУСТА Ц.Нямдаваагаар ахлуулсан 12 өсвөрийн бүжигчид шалгаран оролцсоноос Ахлах насны гоцлол бүжгийн төрөлд өрсөлдсөн Буянт сумын сурагч Х.Кынбат
“ГАНГА МӨРНИЙ УЯНГА” Энэтхэг бүжгийн улсын уралдаанаас хүрэл медаль хүртэж Ховд аймгийн авьяаслаг сурагчдын амжилтын буухиаг үргэлжлүүлсэн байна.
Мөн уг наадамд өсвөрийн бүжигчдээ амжилттай бэлтгэн оролцуулсан Ховд аймгийн Хүүхдийн ордны бүжгийн багш Ц.Нямдаваа уралдааны шилдэг багшаар шалгарчээ.