"Хүрэл тулга-2018" яруу найргийн улсын уралдааны "Гранпри" шагналын эзэн Ховд аймгаас тодорлоо

Монголын хүүхдийн ордон, их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль хамтран зохион байгуулдаг өсвөрийн авьяастны "Хүрэл тулга-2018" улсын уралдаан энэ сарын 13-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан. Бага, дунд, ахлах насны ангилалаар явагдсан тус уралдаанд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг болон ӨМӨЗО-ны нийт 56 сурагч оролцсон байна. "Хүрэл тулга-2018" яруу найргийн улсын уралдааны ахлах насны ангилалд шилдэгийн шилдэг "Гранпри" шагналыг Ховд аймгийн Дөргөн сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч М.Дэвээжаргал хүртэж Хүрэл тулга цом, МХО-ны "Эрдэм" алтан медалиар шагнагджээ. Энэхүү шагнал нь 25 жилийн дараа нутагтаа дахин ирж буй бөгөөд 1993 онд Б.Оюунхүү тус наадмын шилдэгээр тодорч байжээ.

Уг наадамд 56 сурагч оролцсоноос ахлах насны ангилалд Гран при шагналыг Ховд аймгийн Дөргөн сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч М.Дэвээжаргал хүртэв. Энэ насны ангилалд тэргүүн байрт Дархан хотын ЕБС-ийн 18-р сургуулийн 12 дугаар ангийн сурагч А.Марал, дэд байрт ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Сөнид Баруун хошууны Монгол дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч Т.Аялгуу, гуравдугаар байрт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч Б.Мөнхзул, тусгай байрт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЕБС-ийн 10 дугаар ангийн сурагч Б.Сүхбат, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р сургуулийн 12 дугаар ангийн сурагч Н.Мөнхцэцэг нар шалгарчээ. Дунд насны ангилалд Грани при шагналыг Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ЕБС-ийн 8 дугаар ангийн сурагч А.Жадамба хүртэж, тэргүүн байрт Орхон аймгийн ЕБ-ын 4 дүгээр сургуулийн 8 дугаар ангийн сурагч Н.Хулан, дэд байрт ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Сөнид Баруун хошууны Монгол дунд сургуулийн 8 дугаар ангийн сурагч Э.Судар, гуравдугаар байрт Сүхбаатар дүүргийн “Үй Цай” сургуулийн 8 дугаар ангийн сурагч Б.Наранцэцэг, тусгай байрт Өвөрхангай аймгийн төвийн ЕБС-ийн 8 дугаар ангийн сурагч Д.Дэрэм, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р сургуулийн 8 дугаар ангийн сурагч Б.Бат-Оргил нар тус тус шалгарчээ.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ