Жүдо бөхийн өсвөр үеийн 2018 оны баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээн Ховд хотод зохион байгуулагдаж өндөрлөлөө



Жүдо бөхийн өсвөр үеийн 2018 оны баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 04 дүгээр сарын 01-ны өдрүүдэд Ховд хотод амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч  Ш.Батсүх, БТСГ-ын дарга Г.Цэдэнбал, МЖБХ ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат , МУ-ын гавьяат тамирчин Р. Даваадалай нар оролцов.



Энэ үеэр Ази тивийн Жүдо бөхийн холбооны тэргүүн, Монголын Жүдо бөхийн холбооны нарийн бичгийн дарга М.Бөхбат, МУ-ын гавьяат тамирчин Олимпын наадмын хүрэл медальт Р.Даваадалай нарыг аймгийн ИТХ-ын даргын “Хүндэт Өргөмжлөл”, дурсгалын зүйлээр шагнаж урамшуулав.

Уг тэмцээнд Ховд, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Завхан, "Бор-Арслан" дэвжээ, "Тэсийн-Хүчтэн"дэвжээ, "Улаан-Гуталт" дэвжээ, "Завханы-Шонхор" дэвжээ зэрэг 9 багийн 240 гаруй өсвөрийн жүдочид эрэгтэй, эмэгтэй 25 жинд 100 багц медалийн төлөө өрсөлдлөө.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ