Арванхоёрдугаар сард: Агаарын температурын сарын дундаж ихэнх нутгаар 17-22 градус хүйтэн буюу уур амьсгалын дунджийн орчим байх төлөвтэй байна. (5 дугаар зураг).
Орох хур тунадасны хувьд ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим хур тунадас орох бөгөөд уур амьсгалын дунджаар нутгийн баруун өмнөд хэсгээр 5-7мм, бусад нутгаар 1-4мм хур тунадас ордог байна. (6 дугаар зураг).
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд хэрхэн
нөлөөлөх талаар зөвлөмж
Хүйтний улирлын цаг агаарын ерөнхий төлөвөөр агаарын температур 10,11,12 саруудад олон жилийн дунджийн орчим, орох хур тунадасны хувьд 10 дугаар сард нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим, 11,12 дугаар сард ихэнх нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.
Зуншлагын байдал 2016 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд хэвийн сайн, 30 гаруй хувь нь дунд зэргийн зуншлагатай байсан байна. Одоогоор 70 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж байгаа боловч аймгийн сум багийн дүнгээр авч үзвэл: Зэрэг сумын Бургасан, Мянгад сумын Цагаан булан, Баянбулаг, Дөргөн сумын Агваш, Зэрэг, Мянгад, Дөргөн, Булган, Үенч, Дарви, Мөст, Чандмань, Дуут, Эрдэнэбүрэн, Алтай, Манхан сумдын сумын төвийн багуудын нутаг бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан мэдээтэй байна.
Даац их хэмжээгээр хэтэрсэнд: Чандмань сумын Сүлжээ, Баянхайрхан, Зэрэг сумын Эхэн, Манхан сумын Баянгол, Дарви сумын Булаг, Буянт сумын Цагаанбургас, нутаг бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрч гарсан бол Эрдэнэбүрэн сумын Шураг, Мянгад сумын Чаргат, Гахайт, Дөргөн сумын Аргалант, Буянт сумын Наранхайрхан, Норжинхайрхан, Цагаанбургас, Дуут сумын Цагаанбургас, Хөх бэлчир, Шивэр, Чандмань сумын Тахилт, Талын булаг, Манхан сумын Улаан хүрээ, Мөст сумын Баянхайрхан, Үенч сумын Нарийн гол, Булган сумын Баянсудал, Баянгол, Алагтолгой багуудын нутгаар бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрч гарсан дүнтэй байна. Харин бусад сумдын нутгаар бэлчээрийн даац хүрэлцээтэй ба бага хэмжээний нөөцтэй гарчээ.
Судалгааны дүнгээс хархад тухайн орон нутгийн бэлчээрийн ургамлын ургалт хэвийн сайн гарсан боловч, малын тоо хэт ихэсснээс бэлчээрийн даац багтаамж олон дахин хэтрэх нөхцөл болж байна.
Бэлчээрийн даац онцгой их хэтэрч гарсан дээрх сумдад мал өвөлжих, хаваржих нөхцөл хүндрэхээр байгаа тул эртнээс зөв зохион байгуулалт хийж ажиллах зайлшгүй шаардлагатай байгааг УЦУОШГазраас анхааруулж байна!