Сүүлийн үед боловсролд тэгш хамруулахад түлхүү анхаарч байна. Хүүхдүүдэд сургалт явуулж хандлагыг нь өөрчлөхөөсөө өмнө хүүхэдтэй ажилладаг багш нарыг сургаж дадлагажуулах нь чухал байгаа юм. Ингэж байж үр дүн гарах учраас “Тэгш хамруулах багшийн боловсрол” төслийнхөн бүсчилсэн сургалт зохион байгуулж багш нарыг чадавхжуулж байна. Үүнээс гадна нэр томьёо,эрхзүйн орчин, талуудын үүрэг, оролцоог тодорхой болгох шаардлага байгааг хэлж байлаа.Европын холбооны санхүүжилттэй Монгол Улсад тэгш хамруулах боловсролын багш бэлтгэх төслийг 2021-2024 онд үе шаттай хэрэгжүүлж байна. Төслийн хамтрагч гишүүн байгууллагаар Ховд их сургуулиас гадна Бельги улсын Вирже их сургууль, Боловсролын болон хуулийн мэргэжилтнүүдэд зориулсан нээлттэй сургалтын төлбөргүй портал, Польш улсын Биялистокийн их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургууль, Дорнод их сургууль ажиллаж байна.Төслөөс баруун бүсийн сургалтыг Ховд аймагт зохион байгууллаа. Сургалтаар багш бэлтгэдэг их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийг “Тэгш хамруулах боловсрол”-ын үзэл баримтлал, онол, практикийн агуулгаар баяжуулах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр мэдээлэл өглөө. Сургалтад баруун таван аймаг болон Дорнод аймаг, Улаанбаатар хотын багш, мэргэжилтнүүдийн төлөөллөөс бүрдсэн 60 гаруй хүн хамрагдав.ВИДЕО: Огноо: 3/27/2022 Төрөл: Боловсрол Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1079 Мэдээ таалагдсан: