Жаргалант сумын 12-р цэцэрлэгийн бэлтгэл Б бүлэг “Сансар огторгуй” төслийг амжилттай хэрэгжүүллээ



Ховд аймгийн Жаргалант сумын 12-р цэцэрлэг нь энэ хичээлийн жилд 7 бүлэгт 234 хүүхэд, 27 багш ажилчидтайгаар  үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж байна. Тус хичээлийн жилд хамран сургалтын хувийг нэмэгдүүлж, цэцэрлэг, эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх замаар хүүхдийн сурч хөгжих таатай, эрүүл аюулгй орчинг бүрдүүлэн өдөр тутмын сургалтын чанарыг ахиулах үйл ажиллагаагаа явуулж байна. Үйл ажиллагааны зорилтын хүрээнд бэлтгэл Б бүлэгтээ “Сансар огторгуй” бүтээлч төслийг өнгөрсөн 4 сарын хугацаанд амжилттай хэрэгжүүлж,  хүүхэд багачуудад энэ төрлийн шинжлэх ухааны мэдэгдэхүүн олгож, хүүхдийн судалж, ажиглалт хийх, бүтээх гэх мэт зөөлөн ур чадварыг хөгжүүлжээ.  Иймд өнөөдөр төслийн үр дүнгийн талаар Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэгүүдийн эрхлэгч, арга зүйч, холбогдох бусад газрын албаны төлөөллүүдэд танилцуулж туршлага солилцлоо. 

Төслийг хэрэгжүүлэхдээ нарны аймаг, од гараг, эрхсийн талаар судалж, мэргэжлийн газраас зөвлөгөө авч хүүхэд багачуудыг тухайн орчинд нь аваачихын тулд ангиа тохижуулж өгчээ. Мөн сургалтын чиглэл бүрийг сансар огторгуйтай холбож, хүүхдийн судалж, ажиглалт хийх, бүтээх гэх мэт зөөлөн ур чадварыг хөгжүүлсэн байна.  Ингэснээр хүүхдүүд цэцэрлэгтээ дурлаж ирдэг болсон, эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамтарч судлах, хүүхэд багачууд аливаа зүйлийг сонирхож судлах, шинжлэх ухаанч, судлаач, эрэл хайгуулч байх зан чанарт суралцахаас гадна эцэг эх, багш, хүүхдийн хамтын оролцоо нэмэгдсэн зэрэг үр дүн гарчээ. 

Жишиг болохуйц энэхүү сайн туршлагыг цаашид цэцэрлэгийнхээ бүх анги бүлэг,бусад цэцэрлэгүүдэд түгээн дэлгэрүүлэхийг зорьж байна.  

ВИДЕО:



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ