2022-2023 оны хичээлийн жилд 21000 гаруй сурагч Ерөнхий боловсролын сургуульд суралцана

No description available.

БШУЯ-наас дэшвүүлсэн "Хүүхдийн нийгэм, сэтгэлзүй, танин мэдэхүйн хөгжлийг дэмжих, боловсрол эзэмшихэд тулгарч буй бэрхшээлийг арилгах, сурах тэгш боломж бүрдүүлэх, хувь хүний онцлогт нийцүүлэн сургалтын үйл ажиллагааг чанар үр дүнтэй зохион байгуулах, суралцах арга барилыг сургалтад нэвтрүүлэх"  зорилгын хүрээнд  боловсролын байгууллага бүр хичээл сургалтын үйл ажиллагаагаа төлөвлөн хичээлийн шинэ жилээ угтаж байна. 

2022-2023 оны хичээлийн жилд Ховд аймгийн төрийн өмчийн 25 сургуульд  21345 сурагч суралцана. Үүнээс 2066 сурагч шинээр нэгдүгээр ангид элсэн орж байгаа бол 12-р ангид 1120 сурагч суралцах юм. 

Өнгөрсөн 2 жилийн хугацаанд  дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлаас шалтгаалж, хичээл сургалтын үйл ажиллагаа танхим, цахим хосолсон хэлбэрээр явагдаж байсан нь хүүхдүүд хичээлийн хоцрогдолд орох эрсдэлийг дагуулж байсан. Энэ хичээлийн жилд 100 хувь танхимаар хичээллэж байгаа нь хичээл сургалтын үйл ажиллагаа тасалдахгүй, хүүхдүүд боловсролын үйлчилгээнд тэгш хүртээмжтэй хамрагдах боломж бүрдэж байгаа юм.

ВИДЕО:




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ