Ховд их сургууль “Монгол хэл, соёл, угсаатны зүйн олон улсын зуны сургалт-2018” зохион байгуулж байна



Ховд Их Сургууль нь БНХАУ-ын их, дээд сургуультай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, Монгол хэл, соёлыг олон улсад түгээн дэлгэрүүлэх, гадаадын иргэдэд нүүдэлчдийн амьдрал ахуй, соёл, ёс заншлыг сурталчлах зорилгоор “Монгол хэл, соёл, угсаатны зүйн олон улсын зуны сургалт-2018” үйл ажиллагааг энэ оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулж байна.
Энэ удаагийн ъМонгол хэл, соёл, угсаатны зүйн олон улсын зуны сургалтъ-нд БНХАУ-ын Ганьсу мужийн Баруун хойтын үндэстний их сургууль болон БНХАУ-ын Чинхай мужийн Хөхнуурын үндэстний их сургуулийн нийт 5 багш, 40 оюутан оролцож байна. 07-р сарын 24-ний өдөр эхэлсэн уг сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Ховд Их Сургууль болон БНХАУ-ын Ганьсу мужийн Баруун хойтын үндэстний их сургууль, Чинхай мужийн Хөхнуурын үндэстний их сургуулийн удирдлага, багш, оюутнуудын төлөөлөл оролцлоо.

“Монгол хэл, соёл, угсаатны зүйн олон улсын зуны сургалт-2018” нь “Монголын сайхан орон”, “Монгол хэл, соёл”, “Монголчуудын уламжлалт ёс заншил”, “Монголчуудын уламжлалт тоглоом наадгай”, “Монголчуудын уламжлалт баяр ёслол”, “Монгол орны байгаль, экологи” гэсэн 6 агуулгын хүрээнд сургалт, хэлэлцүүлэг, аялал, дадлага ажил, уралдаан тэмцээн, үйл ажиллагааны дүгнэлт ярилцлага зэргээр үргэлжлэх юм.



Өнгөрсөн хугацаанд “Монгол хэл, соёл, угсаатны зүйн олон улсын зуны сургалт-2018”-нд хамрагдаж буй багш, оюутнууд Ховд аймгийн түүхэн дурсгалт газар Хар Ус нуур, Гурван цэнхэрийн агуйтай танилцахаас гадна аймгийн музей, өв соёлын хүрээлэнд зочилж, олон үндэстэн, ястны түүх, соёлтой танилцсан байна.

Ховд их сургууль-н зураг.

Мөн 07-р сарын 26 ны өдөр “Монгол хэл, соёл, угсаатны зүйн олон улсын зуны сургалт-2018”-ын танхимын сургалт эхэлж уг сургалтаар оролцогчид кирил үсэг сурахын зэрэгцээ Монгол хэл, соёл, түүх, ёс заншлын талаар лекц сонсож, мэдлэг, мэдээллээ нэмэгдүүлсэн байна.

Ховд их сургууль-н зураг.

Нөгөө талаар “Монгол хэл, соёл, угсаатны зүйн олон улсын зуны сургалт-2018”-ын оролцогчид нүүдэлчин монгол ахуйтай танилцаж, түүгээр дамжуулан Монголчуудын аж амьдрал, ахуй соёл, ёс заншлаас суралцжээ. Мөн энэ үеэр ямаа саах, аргал түүх, шилбэ зангидах, банш чимхэх уралдаанууд зохион байгуулсан байна.  “Монгол хэл, соёл, угсаатны зүйн олон улсын зуны сургалт-2018”-ын оролцогчид Ховд хоттой танилцсан байна. 

Ховд их сургууль-н зураг.


Ховд их сургууль-н зураг.

Ховд их сургууль-н зураг.

Ховд их сургууль-н зураг.

Ийнхүү Ховд Их Сургууль нь БНХАУ-ын их, дээд сургуультай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, Монгол хэл, соёлыг олон улсад түгээн дэлгэрүүлэх, гадаадын иргэдэд нүүдэлчдийн амьдрал ахуй, соёл, ёс заншлыг сурталчлах зорилгоор “Монгол хэл, соёл, угсаатны зүйн олон улсын зуны сургалт-2018” үйл ажиллагаа амжилттай үргэлжилж байна.

Ховд их сургууль-н зураг.



Ховд их сургууль-н зураг.

Ховд их сургууль-н зураг.


Ховд их сургууль-н зураг.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ