Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшин тогтоох зорилготой “Элсэлтийн ерөнхий шалгалт” орон даяар зохион байгуулагдсан. Тэгвэл Монголын их, дээд сургуулиудын консорциумийн Ховд аймаг дахь салбар комисс өнөөдөр “Их, Дээд сургууль, коллежид аймаг, орон нутгаас 2018-2019 оны жичээлийн жилд оюутан элсүүлэх журам”, элсэлтийн хөтөлбөрийн 8 бүлэг, босго оноо, анхаарах асуудлын талаар мэдээлэл хийлээ.
ВИДЕО:
Ховд аймагт 2018-2019 оны хичээлийн жилд Их, Дээд сургууль, Коллежид оюутан элсүүлэх үйл ажиллагаа энэ оны 07 дугаар сарын 01-нээс 05-ны өдөр хүртэлх хугацаанд ерөнхий боловсролын 6 дугаар сургууль дээр зохион байгуулагдаж, өглөө 09:00 - 22:00 цагийн хооронд ЭЕШ-ын оноо, жагсаалтын дагуу бүртгэл, хуваарь сонголт явагдана. ЭЕШ-ын дүн оноо, жагсаалтыг 07 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө
WWW.EEC.MN цахим хуудсанд байршуулан нийтэд зарлана. Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар, болон нууц код ашиглан
WWW.EEC.MN цахим хуудаснаас үзэж болно. Мөн шалгуулагч ЭЕШ-ын хуваарь сонголтын үйл ажиллагаанд оролцохдоо иргэний үнэмлэх, батламж, бүрэн, дунд боловсролын гэрчилгээ, бүртгэлийн хураамж 10 мянган төгрөг, ур чадварын шалгалтын хураамж 5 мянган төгрөг авч ирэхийг холбогдох газруудаас анхаарууллаа. Аймаг орон нутгаас МИДСК-ийн гишүүн их дээд сургуульд оюутан элсүүлэх үйл ажиллагааны хуваарь, дэлгэрэнгүй мэдээллийг http://www.cmuc.edu.mn/ сайтаас авна уу.