Дэлхийн шилдэг 23 мянган их, дээд сургуулийн чансаад манай 25 их, дээд сургууль орсноос МУИС хамгийн дээд буюу 3125 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Өнгөрсөн жил МУИС энэ чансаанд 4116 дугаарт байсан бөгөөд жилийн дотор мянга шахам байраар ахижээ.
Дөрвөн жилийн өмнө манай улсаас зургаан сургууль эхний 12 мянга дотор багтаж (МУИС 3991, ШУТИС 7851, ХҮДС 8663, ОУДС 9200, СЭЗДС 10374, МУБИС 11288 дугаарт) байв.
Дөрвөн жилийн өмнө эхний 12000-д багтаж байсан дээрх 6 сургууль энэ жил 8000-д багтсаны дотор орон нутгийн их дээд сургуулиудаас Ховд их сургууль 5363 дугаарт эрэмбэлэгдсэн байв.
Чансааг тогтоохдоо интернэт орчинд нээлттэй эх сурвалжийн мэдээлэлд тулгуурлан гаргадаг нь гол онцлог бөгөөд энэ чансаанд бичигдэхийн тулд тухайн сургууль юун түрүүнд цахим хуудастай байх ёстой ажээ. Түүндээ багшлах боловсон хүчний чадамж, санхүүгийн тогтовортой байдал, олон улсын идэвхи, сургалтын байр, материаллаг бааз гэх мэт бусад мэдээллийг маш дэлгэрэнгүй оруулж, идэвхитэй хөтөлдөг эсэх нь нөлөөлдөг байна.
Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын танилцуулга, эрэмбэ чансааг нэгтгэсэн сэтгүүл хоёр жил тутам хэвлэгддэг юм байна.