2016 оны сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдах аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан 7-р сарын 15 ны өдөр хуралдаж аймгийн ИТХ-ын дарга, засаг даргаа томилохоор шийдвэрлэсэн байна. Энэ удаагийн сонгуульд ялалт байгуулж олонх болсон МАН-аас аймаг орон нутгийн удирдлагууд хэн байхыг намын дүрэм,дотоод зохион байгуулалтынхаа хүрээнд шийдвэрлэх учиртай. Намын дүрмэндээ ялалт байгуулсан намын хорооны дарга нь Засаг дарга байж болно гэж заасан байдаг ч энэ удаад Аймгийн МАН-ынхан энэ дүрмийг баримтлах эсэх нь тун эргэлзээтэй байгаа гэнэ. Сонгуулиас өмнө л намын ажилдаа анхаардаггүй, намын хорооны тэргүүлэгчдийн эв нэгдлийг хангадаггүй гэх шалтгаанаар намын даргаа огцруулах гэж удаа дараагийн хурал хийн “Шинэчлэлийн хороо” хүртэл байгуулсан. МАН-ын зарим нэр бүхий тэргүүлэгчид энэ удаагийн сонгуульд МАН ялалт байгуулж олонх болсон ч гэлээ намын даргын хувьд суудал алдсан учраас аймгийн засаг даргад нэр дэвшүүлэх нь бүү хэл хариуцлага тооцох талаар ярьж байгаа бололтой. Өөрөөр хэлбэл МАН-ынхан “Намын даргын”, “Шинэчлэлийн хорооны” гээд 2-3 бүлэг фракцид хуваагдаад байгаа талаар эх сурвалж мэдээлж байна. Тйимээс аймгийн ИТХ-ын даргад Д.Түмэндэмбэрэл, Ш.Батсүх, Г.Пүрэвганди нар, Аймгйин засаг даргад Д.Галсандондог, Б.Дүгэржав, М.Ганзориг нар нэрээ дэвшүүлэхээр өрсөлдөж байгаа сурагтай. Сонгуульд ялалт байгуулж олонх болсон л бол албан тушаал, сандал ширээний төлөө өрсөлдөх биш төр ард түмнийхээ төлөө дотоод эв нэгдлээ нягтруулж орон нутгийхаа хөгжлийн төлөө, атгасан гар шиг, зорилго нэгтэй ажлаа эхэлбэл ёстой л төрийн нуруу түвшин түмэн олон амгалан баймаарсан.