Ховд аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын дэргэдэх “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төв нь 15-34 насны залууст дараах боломжуудыг олгож байна.


Ховд аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэргэдэх “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-төв нь нийт 3 өрөөг тохижуулж, хөдөлмөрийн зах зээлд хөл тавьж буй залуучууд, ялангуяа дөнгөж сургууль төгссөн, ажлын бага туршлагатай залуучуудыг идэвхижүүлэхэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн хэд хэдэн шинэ үйлчилгээ, арга хэрэгслийг нэвтрүүлэх юм. Тухайлбал, ажил хайж буй залуу хүний хөдөлмөр эрхлэх чадварыг нь үнэлж, улмаар тухайн хүний онцлогт тохируулан хөдөлмөр эрхлэх хувийн төлөвлөгөөг боловсруулна.


Түүнчлэн, залуучууд хоорондын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор бүлгийн модуль сургалтыг нийт 4 долоо хоногийн хугацаатай явуулах бөгөөд энэ явцад ажил хайгч залуу өөрийгөө илүү танин мэдэх, ажил олгогчтой холбоо тогтоох, ярилцлагад амжилттай орох ур чадвар, чадамжаа хөгжүүлэх боломжтой болно. Сургалтанд хамрагдсан залуус ажил хайх, олохтой холбоотой өөрийн туршлага, сургамжаас бүлгийн бусад гишүүдтэй хуваалцах боломж бүрдэх юм.


Хамрах хүрээ нь: 15-34 насны залуучууд 

Төвийн үйл ажиллагаа:

1. Залуучуудыг чадавхижуулах
2. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох
3. Сургалт арга хэмжээнд хамруулах
4. Ажлын байранд бэлтгэх
5. Ажилд зуучлах 
6. Гарааны бизнесээ эхлүүлэх сургалт зөвлөгөө өгөх
7. Гарааны бизнесээ эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх
8. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөнгөлттэй зээлэнд хамруулах

Үйл ажиллагааны хэлбэр:

1. Ганцаарчилсан
2. Бүлгээр
3. Танхимын хэлбэрээр үйл ажиллагаа явуулна.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ