Аймгийн гоц мэргэн С.Лхагвадоржийн цолны мялаалга харваа боллоо



Аймгийн гоц мэргэн С.Лхагвадоржийн цолны мялаалгад зориулсан шагайн харвааны тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Тэмцээнд 7 багийн 50 гаруй харваач оролцож, багийн болон цуваа харваанд гоц мэргэнээ сорилоо. Үүнээс багийн харваанд эхний 3 байр, цуваа харваанд эхний 5 байрыг шалгаруулж шагнаж урамшуулсан юм.



Монгол өв соёлыг шингээсэн Монголын уламжлалт тоглоом наадгайн нэг төрөл болох шагайн харвааны спортоор Ховд аймгийн хэмжээнд 60 гаруй хүн хичээллэж байна. Үүнээс МУ-ын хүндэт харваач 7, аймгийн гоц мэргэн 25, аймгийн мэргэн 12 байдаг.



С.Лхагвадорж нь 2017 оноос эхлэн Шагайн харваан спортоор хичээллэж эхэлжээ. 2020 оны Улсын баяр наадамд амжилттай оролцож, Шагайн багийн болон цуваа  харвааны төрөл тус бүрд мөнгөн медаль хүртэж “Аймгийн гоц мэргэн” цолны болзлыг хангажээ. Мөн улс, бүс, аймгийн чанартай олон тэмцээн уралдаанд удаа дараа амжилттай оролцож иржээ. Монголчуудын үнэт соёлын өв болох үндэсний шагайн харвааны спортын дэг жаягийг залуу хойш үедээ өвлүүлэх, баг хамт олон харваачдын ур чадварыг дээшлүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлст өөрийн хувь нэмрээ оруулж яваа туршлагатай харваачдын нэг.

ВИДЕО:











 

 

 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ