Монгол улсын Засгийн газар, Монгол улсын Ерөнхий сайдын санаачилсан
”Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аянд Ховд аймгийн албан байгууллага, аж ахуйн нэгжүүд хамт олноороо нэгдэн идэвхтэй оролцсоор байна. Эдгээр байгууллагын нэг нь Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар анги юм. Аян эхэлснээс хойш тус ангийн нийт бие бүрэлдэхүүн аймгийн Биеийн тамир, спортын газар болон өөрийн анги салбартаа дасгал хөдөлгөөн тогтмол хийж байна. Өглөө бүр 200-250 хүн хамрагдаж үндсэн дасгалаа хийхээс гадна
“Тунгалаг Буянт” дууны аянд 16 тоот гимнастик хийж хэвшжээ.
Аймгийн Биеийн тамир, Спортын газрын хамт олон
“Илүүдэл жингүй эртэч Монгол” аяныг илүү үр дүнтэй зохион байгуулахад анхаарч байна. Сумдын засаг захиргаа, боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтанд удирдамж, заавар хүргүүлэн өглөө бүр 20 гаруй спорт заал, танхимд иргэд дасгал хөдөлгөөн хийж байна.
Өнөөдрийн /2022.03.18/ байдлаар Ховд аймаг Монгол улсын 21 аймгаас аянд оролцогчдын тоогоороо тэргүүлж байна. Тодруулбал, 25000 орчим хүн энэ аянд нэгдэж дасгал хөдөлгөөнд хамрагдсан мэдээтэй байна.