Н.Батмөнх:Хонины ноосоор урласан бүтээлээ ашиглан “ЭКО МУЗЕЙ” байгуулна



Өөрийн гараар урласан “Эко тоглоом”-оороо дамжуулан хүүхэд багачуудад Монгол ахуй, өв соёлыг ойлгуулж, үндэсний бахархлыг төлөвшүүлэх зорилготой гэж ярих энэ залууг Нанкирын Батмөнх гэдэг. Тэрбээр 2012 онд Кино урлагийн дээд сургуулийг тайз дэлгэцийн найруулагч мэргэжлээр төгссөнөөс хойш орон нутагтаа ажиллаж байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд хонины ноос ашиглан хүүхдийн тоглоом урлаж улмаар санаа нийлсэн уран бүтээлч хэдэн нөхдийн хамтаар богино хэмжээний хүүхэлдэйн кино бүтээжээ. “Зөрүүдхэн” гэх энэ бүтээлээрээ дамжуулан хүүхэд багачуудад байгаль экологийн боловсрол олгохыг хичээсэн хэмээн тэр ярилаа.



Н.Батмөнх хонины ноосоор эко тоглоом хийж, эсгий урлалыг орчин үеийн хэв загвартай хослуулан хөгжүүлж байгаа олон жишээ бий. Энэ бүтээлээс өмнө “Цоохор найз”, “Утсан хүүхэлдэйн театр”, “Норовын намтар”, “Хөхөө” зэрэг үлгэр, туульсын баатруудыг зарим цэцэрлэг, эцэг эхчүүдийн захиалгын дагуу хонины ноосоор урласан байна. 

Хонины ноосоор урласан бүтээлээрээ дамжуулан орлогоо нэмэгдүүлэх боломж байгааг ч тэр олж харжээ. Тухайлбал, жуулчдад зориулан дархан цаазтай, нэн ховор ан амьтдыг урлах цаашдаа “ЭКО МУЗЕЙ” байгуулах алсын зорилготой гэлээ. 



Дэлхийн байгаль хамгаалах сангийн Алтай соёны бүсийн салбараас хонины ноосоор “ЭКО ТОГЛООМ”, хүүхдийн уран бүтээл туурвих Чөлөөт уран бүтээлч Батмөнхийн санаачилгыг дэмжин ажиллажээ.



ВИДЕО:



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ