Эрдэнэбүрэн сумын ерөнхий боловсролын дунд сургууль төгсөгчдийн дундах “Спортын наадам-2022” тэмцээн боллоо



Монгол Улсын гавьяат багш З.Цагаанхичигийн нэрэмжит Эрдэнэбүрэн сумын ерөнхий боловсролын дунд сургууль төгсөгчдийн дундах  “Спортын наадам-2022” тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 14, 15-ны өдрүүдэд Эрдэнэбүрэн суманд амжилттай болж өндөрлөлөө.
Тав дахь жилдээ уламжлал болон явагдсан уг тэмцээнийг энэ жил 1985,1986,1987 оны 3 төгсөлт хамтран зохион байгуулсан юм.



Монгол улсын өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй төгсөгчдөө уулзуулан танилцуулах, төрөлх сургуулиа сурталчилан таниулах, төгсөгчид болон сум орон нутгийн эргэх холбоог бэхжүүлэх, сум сургуулийнхаа хөгжлийн талаарх санал санаачлагыг өрнүүлэх, биеийн тамир спортыг хойч үедээ  өвлүүлэн сургаж, шилдэг тамирчдыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх, төгсөгчид болон нутгийн зөвлөлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд  спорт наадмын зорилго чиглэж байв.   



Энэ жилийн тэмцээнд гэхэд л Эрдэнэбүрэн сумын ерөнхий боловсролын  дунд сургуулийн 1980-2015 он хүртэлх 28 төгсөлтийн эрэгтэй эмэгтэй 56 багийн 560 орчим төгсөгчид оролцлоо. Тэд 25-44 нас, 45-аас дээш гэсэн 2 насны ангилалд 114 багц медалийн төлөө Гарбөмбөг, шатар, ширээний теннис, сагсанбөмбөгийн чөлөөт шидэлт гэсэн спортын 4 төрөлд хурд хүч авхаалж самбаагаа сорьсон юм.

No description available.

Тэмцээний насны ангилал, төрөл тус бүрээс эхний 3 байр,  гарбөмбөгийн төрөлд эрэгтэй эмэгтэй шилдэг довтлогч, шилдэг тэгш тоглогч, шилдэг холбогчийг шалгарууллаа. Мөн тэмцээний 25-44 насны ангилалд багийн нийлбэр дүнгээр 2001 оны төгсөлт 45-с дээш насны ангилалд багийн нийлбэр дүнгээр 1994 оны төгсөлтийнхөн тэргүүн байруудад шалгарсан юм. Ирэх жилийн тэмцээнийг 1998 оны төгсөлт зохион байгуулахаар болов.   

ВИДЕО:







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ