“ИЛҮҮДЭЛ ЖИНГҮЙ ЭРТЭЧ МОНГОЛ” аянд Ховд аймгаас 70000 орчим хүн нэгджээ


Монгол улсын Ерөнхий сайдын санаачилсан “ИЛҮҮДЭЛ ЖИНГҮЙ ЭРТЭЧ МОНГОЛ” аян үргэлжилсээр байна. Тус аянд манай аймгийн иргэд идэвхтэй оролцож улсдаа түүчээлсээр байгаа юм.

Өнөөдөр /2022.04.20/ орон нутгийн цагаар өглөөний 06:00 цагт боловсрол, соёлын салбарын 800 орчим хүн аймгийн төв талбайд цуглан дасгал хийлээ.


Эх сурвалжийн өгсөн мэдээллээр аян эхэлснээс /2022.02.16/ хойш өнөөдрийг хүртэл давхардсан тоогоор 68408 хүн нэгдээд байна. Албан байгууллагууд салбар, хамт олноороо нэгдэн аянд оролцож байгаа нь ийнхүү үр дүнгээ өгч байгааг албаны хүн хэлж байв. Тухайлбал, Ардын жүжигчин Жамьяны Чулууны нэрэмжит, Алтан гадас одонт Хөгжимт драмын театрын хамт олон “БИЙЧ ХОВДЧУУД” сарын аяныг эхлүүлсэн нь бас үр дүнтэй ажил болж байна.

“ИЛҮҮДЭЛ ЖИНГҮЙ ЭРТЭЧ МОНГОЛ” аяныг хөдөөгийн 17 сум, аймгийн төвийн спорт заал, танхимд зохион байгуулж байна.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ