“Олон угсаатны өв соёл-Бидний бахархал” сэдэвт Соёлын биет бус өв тээгчдийн анхдугаар зөвлөлдөх уулзалт боллоо.
Ховд аймгийн хэмжээнд Соёлын биет бус өв тээгч 927 хүн байдаг гэж бүртгүүлсэн байна. Өнөөдрийн /2022.03.15/ арга хэмжээнд ардын авьяастнууд, тэргүүлэх түвшний өв тээгчдийн төлөөлөл 67 хүн оролцож байна.
Уулзалтад аймгийн Засаг дарга Б. Дүгэржав, ИТХ-ын дарга Г. Пүрэвганди болон Соёл урлагийн газрын дарга М. Пүрэвхүү нар оролцож, аймаг орон нутгийн зүгээс Өв уламжлалаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн бодлого, хөтөлбөр үйл ажиллагааны талаар танилцуулж мэдээлэл хүргэлээ.
Энэхүү уулзалт нь Олон угсаатны өв соёлыг өндөр түвшинд өвлөн уламжлагчдыг тодруулан алдаршуулах, тэдний билиг авьяасыг иргэд олон нийтэд таниулах, тэднийг дэмжих, орон нутгийн онцлог язгуур урлагийн өвийг залуу хойч үедээ өвлүүлэн уламжлуулах, сурталчлах зорилготой юм.