Олон угсаатны өлгий болсон Ховд аймагт захчин, торгууд урианхай, мянгад гээд 13 угсаатан амьдардаг. Эдгээрээс хамгийн их хувийг Захчин эзэлдэг. Алтай, Үенч, Зэрэг, Мөст, Манхан гэсэн таван сумын иргэд захчин угсаатанд багтана. Захчингуудын уг сурвалж нь Зүүнгарын хаант улсын хил хязгаарыг сахиж байсан ба дээл хувцас нь ч энэхүү утгыг илэрхийлдэг гэж судлаачид тайлбарладаг. Мартагдах шахсан өв соёлыг сэргээх уламжлалыг нь хадгалан өвлүүлэх зорилгоор угсаатны дээл хувцсаа урлах ажилд эмэгтэйчүүд санаачилга гаргаж эхэлжээ. Тодруулбал, Зэрэг сумын Эмэгтэйчүүдийн холбооноос “ЗАХЧИН ХУВЦСАА УРЛАЯ” уралдааныг санаачлан зохион байгууллаа. Уралдаанд тус сумын 20 гаруй үйлчин бүсгүйчүүд оролцож эрэгтэй, эмэгтэй дээл, нэхий дээлийг гутал малгайтай нь урласан байна.ВИДЕО: Огноо: 3/9/2022 Төрөл: Урлаг, Спорт Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 3617 Мэдээ таалагдсан: