Аймаг, орон нутагтаа болон тив дэлхийд нэрээ гаргасан, ажил хөдөлмөрөөрөө олондоо гайхагдсан, үлгэр дууриалал болсон авъяастнууд, өв тээгчид зэрэг энэ цагийн бүхий л давхаргын сонин содон гэх 1000 эрхмийг гэгээн дүрээр нь мөнхлөх зорилгоор залуу уран бүтээлч Б.Аюурзана
“Ховд аймгийн олны танил 1000 эрхэм” уран зургийн томоохон бүтээл туурвиж байгаа билээ. Тэгвэл Ховд аймгийн ИТХ-ын дарга Пүрэвганди, "Энэ цагийн олны танил 1000 эрхэм"-ийн дүрийг бүтээж байгаа залуу уран бүтээлч Б.Аюурзана нар Ховд аймгийн Буянт суманд ажиллалаа. Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди залуу уран бүтээлч Б.Аюурзанатай хамтарч ажиллахаа илэрхийлж, ажлын амжилт хүслээ.
Тэрээр 2019 оны 03 дугаар сараас эхлэн Ховд аймгийн 16 суманд ажиллахаар төлөвлөж хуваарийн дагуу өнөөдөр Буянт суманд ажилласан бөгөөд "Энэ цагийн олны танил 1000 эрхэм"-түүхэн зурагт дүрээ мөнхлөх, сумынхаа онцлог сумаасаа төрөн гарсан энэ цаг үед ажиллаж амьдарч байгаа бүх салбарын төлөөлөл болон олондоо танигдсан 40-45 хүнийг нэг сумаас сонгож бүтээлдээ дүрийг нь мөнхлөх юм. Энэхүү бүтээл нь цорын ганц бүтээгдэж эх хувиараа Ховд аймгийн Музейд хадгалагдах бөгөөд тус бүтээлд орсон 1000 эрхмийн товч танилцуулга бүхий
“Түүх өгүүлсэн уран зураг” болон ном давхар бүтээгдэнэ.