Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газраас нийтийн биеийн тамир, спорт, олон нийтийн арга хэмжээг эрчимжүүлэх, бүжгийн спортоор дамжуулан охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүдэд бие бялдар, гоо зүйн боловсрол олгох, иргэд олон нийтийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, олон нийтийн үйл ажиллагаанд бүх насны эмэгтэйчүүдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор
“Охид, эмэгтэйчүүдийн нэгдсэн бүжиг” \плаш моб\-ийн уралдааныг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр аймгийн Биеийн тамир спортын газарт зохион байгуулна. Бүжгийн тэмцээнд Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, 12 багийн иргэд идэвхтэй оролцоно уу. Дараах бүжгийг хичээл болгон танилцуулж байна.
ВИДЕО: