Ховд аймгийн БСУГ, БТСГ, Шатрын холбоо, Жаргалант сумын 12 жилийн Прогресс сургууль хамтран 2019 оны өсвөрийн шатарчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ оны 1-р сарын 31-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд Жаргалант сумын 1, 2, 3, Цаст-Алтай, 6, 7, Прогресс, ХИС сургууль болон Ховд, Манхан, Булган, Үенч, Алтай, Буянт, Дарви, Мөст, сумдаас нийт 150 гаруй өсвөрийн шатарчид 7 насны ангилалд оюун ухаанаа сорин өрсөлдсөн юм. Тэмцээний ерөнхий шүүгчээр Х.Мөнгөнлхагва, програмын шүүгчээр н.Сэр-Од, тэмцээний шүүгчдээр М.Өмирбек, н.Анхбаяр, Б.Даваадорж, К.Өлзийсайхан, З.Батсүлд, Ө.Тилеубек, Э.Цэгмид, Х.Төмөрбаатар, Б.Энхбаяр нар ажилласан бөгөөд тэмцээний дүн гарахад Багийн дүнгээр тэргүүн байрыг Ховд сумын баг тамирчид, дэд байрыг Мянган хожил клуб, гутгаар байрыг Жаргалант сумын 1 сургууль, Алтай сумын баг тамирчид эзлэв.
6 хүртэлх насны эрэгтэй төрөлд: Б.Мөнгөнтулга, /Мянган хожил клуб/
Эмэгтэй төрөлд: С.Мөнхжин \Алтай сум\,
7-8 насны эрэгтэй төрөлд: Б.Мөнгөншагай \Мянган хожил клуб\,
Эмэгтэй төрөлд: М.Ялгуун \Мянган хожил\,
9-10 нас Эрэгтэй: Д.Мөнгөнтамир \Мянган хожил клуб\,
Эмэгтэй төрөлд: Х.Аяжулдас \Ховд сум\
11-12 нас Эрэгтэй: Г.Буяннэмэх \VII сургууль\,
Эмэгтэй төрөлд: Э.Ундармаа \Мянган хожил клуб\,
13-14 нас Эрэгтэй төрөлд: Э.Энхбат \Мянган хожил клуб\,
Эмэгтэй төрөлд: Д.Түмэнхүслэн \Мөст сум\,
15-16 нас Эрэгтэй төрөлд: М.Хурманбек \Ховд сум\,
Эмэгтэй төрөлд: Б.Ариунаа \Алтай сум\,
17-18 нас Эрэгтэй төрөлд: Э.Мянганбаяр \ХоИС\,
Эмэгтэй төрөлд: Р.Ахжархан \Ховд сум\, нар тус тус тэргүүн байранд шалгарч бусдыгаа манлайллаа.