Ховд аймгийн ИТХ-ын нэрэмжит Шагайн харвааг 3 дахь удаагаа зохион байгуулав



XVII жарны Тийн урвуулагч хэмээх Шороон гахай жилийн Үндэсний Шагайн харвааны "Ууган харваа” хоёрдугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Биеийн Тамир Спортын Газарт боллоо. Ардын уламжлалт тоглоом наадгайг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, биет бус соёлын өвөө хадгалж үлдэх, залгамж халааг бэлдэх зорилготой уг шагайн харвааг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит болгон, Ховд аймаг дахь Шагайн Харвааны Салбар Холбооноос 3 дахь удаагаа зохион байгуулж байгаагаараа онцлогтой боллоо. Энэ удаагийн тэмцээнд 7 багийн 40 гаруй харваачид оролцож, багийн болон цуваа харваа гэсэн хоёр төрлөөр цэц мэргэнээ сорин өрсөлдөв. 

ВИДЕО: 










Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ