“Музейн нээлттэй өдрүүд”-ээр 2100 орчим иргэнд үйлчилжээ



Ховд аймгийн Музейн хамт олон соёлын биет өвд тулгуурлан хүүхэд, залуучуудад монгол ахуй, өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг 3 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Энэ үеэр шашин, археологи, монгол ахуй, дүрслэх урлаг зэрэг 8 төрлийн 800 гаруй үзмэр, түүх соёлын дурсгалт зүйлсийг олны хүртээл болгож, 2100 орчим иргэнд үнэ төлбөргүй үйлчилсэн байна.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд БСШУСЯ-наас санаачлан “Музейн нээлттэй өдрүүд”-ийг жил бүрийн 3 дугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулдаг. Энэхүү уламжлалын дагуу хоёр дахь жилдээ "Музейн нээлттэй өдрүүд" үйл ажиллагааг зохион байгуулжээ.  
                                                                                                                                       
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ