“Монгол цэргийн өдөр”-т зориулсан хүчит бөхийн барилдаанд аймаг, сумын цолтой 64 бөх зодоглов



Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-т зориулсан аймаг, сумын цолтой хүчит 64 бөхийн барилдаан өнөөдөр Биеийн тамир спортын газарт боллоо.

Бөхийн барилдааныг аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб зохион байгуулсан бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн болон албан байгууллагын дарга, эрхлэгч, хүчит бөхчүүд оролцов.

Барилдаанд хүчит 64 бөх уран мэхийг уралдуулан барилдсанаас Ховд аймгийн Чандмань сумын харъяат, аймгийн харцага Э.Эрдэнэбаяр түрүүлж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харъяат, сумын заан Ш.Еркенбек үзүүрлэж, Мянгад сумын харъяат, Зэвсэгт хүчний 123-р ангийн бөх, аймгийн заан Б.Уламбаяр, Буянт сумын харъяат аймгийн начин Ц.Дармаабазар нар шөвгөрлөө.



Мөн энэ үеэр улс, орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулан ажиллаж, үр хүүхэд ач зээ нараа зөв боловсон хүмүүжүүлсэн С.Дашдорж, Ш.Баатаржав, С.Очир, Б.Цэвээн, Ж.Өнөр, А.Батсүх, М.Сундуйжав, А.Сэтээр, Ү.Дашням нарыг “Буянтай аав”-аар өргөмжилж, шагнаж урамшууллаа.

ВИДЕО:











Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ