“Босоо заяатай Монгол-9” цэцэрлэгийн насны хүүхдийн үндэсний бөхийн барилдаан энэ сарын 10-нд болно



УИХ-ын гишүүн С.Бямбацогтын санаачлагаар цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Босоо заяатай Монгол-9” үндэсний бөхийн барилдаан энэ сарын 10-ны өдөр болно. Энэ жил тэмцээнийг “Аваргууд”, “Авьяас” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд 9 дэх жилдээ зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Тэмцээний бүртгэл өнөөдөр буюу энэ сарын 08-ны өдөр явагдаж байна. Маргааш буюу энэ сарын 9-ний өдөр цоллооч хүүхдүүдийн тэмцээн нэгдүгээр цэцэрлэг дээр, бөхийн барилдаан энэ сарын 10-ны өдөр аймгийн БТСГ-т болно.

ВИДЕО:





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ