“Ховд-2019" хүүхдийн спортын бага наадам дөрөвдүгээр сарын 18-25-нд болно



Биеийн тамир, спортын тухай хууль, МУ-ын Засгийн газрын тогтоолын дагуу 4 жилд нэг удаа болдог “Монголын хүүхдийн спортын зургаадугаар их наадам”-ын  хүрээнд “Ховд-2019” хүүхдийн спортын бага наадмыг дөрөвдүгээр сарын 18-25-ны өдрүүдэд зохион байгуулна.   
Тус наадмын үйл ажиллагаа Биеийн тамир, спортын тухай хуулийн 17.1 дэх заалтыг  хэрэгжүүлэх,  хүүхэд, өсвөр үеийнхэнд бие бялдар, спортын боловсрол олгох, ур чадвартай тамирчдыг нээн илрүүлэх,  хөгжүүлэх,  тэдэнд эр зориг, хамт олонч хүмүүжлийг төлөвшүүлэх, улмаар Монголын хүүхдийн спортын зургаадугаар их наадамд оролцох шигшээ баг бүрдүүлэхэд  чиглэх юм. 
Хүүхдийн спортын бага наадмыг жүдо, самбо, чөлөөт, үндэсний бөх, гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, даам, хөнгөн атлетик гэсэн 9 төрлөөр зохион байгуулах бөгөөд  Ховд аймгийн 17 сумын ерөнхий боловсролын 25 сургуулийн шилдэг баг, тамирчид оролцох аж. Тэмцээнд оролцогчдыг  энэ сарын 18-ны өдөр аймгийн БТСГ-т бүртгэж, мандат олгоно.    


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ