Волейболын Идэрчүүдийн Улсын аваргаар шалгарсан баг тамирчдад “Мөст цэвэрлэг булаг” ХХК-ийн захирал Т.Баярсайхан хүндэтгэл үзүүллээ



Монголын Волейболын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Волейболын идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн”-ээс Ховд аймгийн Волейболын ОУХМ Д.Баярболд болон Г.Номин, Г.Хатантуул дасгалжуулагчтай, Ж.Саруул ахлагчтай эмэгтэй баг тамирчид алтан медаль хүртэж, 18 жил тасраад байсан медалийн буухиаг үргэлжлүүлэн түүхэндээ анх удаа “Волейболын идэрчүүдийн Улсын аварга баг” болсон. Тус баг тамирчид, багш дасгалжуулагч нарт аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн Волейболын холбооны тэргүүлэгч, “Мөст цэвэрлэг булаг” ХХК-ийн Т.Баярсайхан хүндэтгэл үзүүлэн мөнгөн шагналаар шагнав.



Мөн Волейболын идэрчүүдийн Улсын аваргын Шилдэг 8 багийн нэгээр шалгарсан Б.Тамир ахлагчтай эрэгтэй баг тамирчдад хүндэтгэл үзүүлж,  нийт тамирчдадаа спортын өндөр амжилт хүслээ.

ВИДЕО: 





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ