Жүдо бөхийн өсвөрийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 4-6-нд Завхан аймагт болно. Тус тэмцээнд Ховд аймгийн Өсвөрийн жүдочид оролцохоор багш дасгалжуулагчдын хамт Завхан аймгийг зорьлоо. Энэхүү тэмцээнд манай аймгаас 68 тамирчин 49 жингээр оролцох юм.Тус тэмцээнд амжилттай оролцож, байр эзэлснээр баг тамирчид маань ирэх тавдугаар сарын 15-19-ний өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулагдах Жүдо бөхийн өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд 27 жингээр оролцох эрхтэй болох аж. Тамирчиддаа амжилт хүсье. Огноо: 4/3/2019 Төрөл: Урлаг, Спорт Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1798 Мэдээ таалагдсан: