Иргэдийг тээвэрлэж ирсэн автобусанд эцсийн халдваргүйтгэл хийх ажлыг Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвд зохион байгуулж байна


Ховд аймгийн Дарви сумын хяналтын цэгээр дамжуулан Улаанбаатар хотоос орон нутгийн иргэдээ татан авах үйл ажиллагаанд Зоонозын өвчин судлалын төвийн хариу арга хэмжээний нэгдүгээр баг оролцож буй. 
Одоогийн байдлаар голомтот бүс нутгаас ирсэн 1127 иргэнээс Дарви сумын нутагт сорьц авч, шинжилгээнд хамруулжээ. Мөн 510 мкв талбайд эцсийн халдваргүйтгэл хийсэн байна. Түүнчлэн зорчигчдоос асуумж бөглүүлэн, зөвлөмж өгч ажиллаж байна.



Иргэдийг тээвэрлэж ирсэн автобусанд эцсийн халдваргүйтгэлийг хийх ажлыг аймгийн Зоонозын өвчин судлалын төв дээр зохион байгуулж байгаа. Одоогоор Улаанбаатараас ирсэн 14 автобус буюу 1148 мкв, Улаанбаатар хот руу явж буй таван автобусанд 410 мкв, нийт 1558 мкв талбайд эцсийн халдваргүйтгэл хийсэн аж. 




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ