Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвөөс “Эерэг хандлага-эмчилгээний эхлэл” дэвжээ тэмцээн зохион байгуулжээ



Эрүүл мэндийн яамнаас “Эерэг хандлага-эмчилгээний эхлэл” аян хэрэгжүүлж буй. Тус аяны хүрээнд Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудын эерэг харилцаа, хандлагыг төлөвшүүлэх, ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангах, авьяас чадварыг нээн хөгжүүлэх, бие биенээсээ суралцах арга барилыг эзэмшүүлэх зорилгоор тасгуудын дунд “Эерэг хандлага-эмчилгээний эхлэл” дэвжээ тэмцээнийг зохион байгууллаа. 
Тэмцээнд зургаан баг оролцсон бөгөөд таван үзүүлэлтийн дагуу шилдгүүдээ шалгаруулжээ. Үүнд тэргүүн байрт сүрьеэ, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, дүрс оношилгооны тасгийн хамтарсан “Эвсэг” баг шалгарсан. Харин дэд байрт дотор өвчин, жирэмсний эмгэг, гэмтэл, халдварт өвчин судлалын тасгийн “Ethic” баг шалгарчээ. Мөн гуравдугаар байрт  захиргаа аж ахуй, мэдрэлийн өвчин судлал, клиник лаборатори, эм зүйн алба тасгийн “Халамж дүүрэн” баг шалгарч, багийн гишүүн бүрийг үндсэн цалингийн 5, 10, 15 хувиар шагнаж урамшуулсан гэж албаны эх сурвалж мэдээллээ. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн хүрээнд зохион байгуулсан тус тэмцээнд “Шилдэг хөгжөөн дэмжигч баг”-аар Эвсэг багийн хамт олон шалгарчээ. 




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ