Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны 92 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан аймгийн БТСГ-ын зааланд зохион байгуулагдлаа. Бөхийн барилдаанд аймаг сумын цолтой хүчит 64 бөх уран мэхээ уралдуулан барилдсанаас аймгийн харцага Э.Эрдэнэбаяр түрүүлж, сумын заан Б.Мянганбаяр үзүүрлэсэн бол Мянгад сумын харьяат, аймгийн заан Д.Уламбаяр, Дөргөн сумын харьяат, аймгийн начин Г.Ариунбролд нар шөвгөрчээ.