Ховд аймаг спортын салбарын шилдгүүдээ шалгаруулж "МӨНГӨН АРСЛАН-2016" цом гардууллаа.


Тамирчдынхаа   хөдөлмөр зүтгэлийг үнэлэх үүднээс Ховд аймаг “Мөнгөн арслан Ховд-2016”  ёслолын арга хэмжээг шинэ оны босгон дээр  анх удаагаа зохион байгуулан спортын салбарын шилдэгүүдээ тодрууллаа. Ховд аймгийн спортын салбарын шилдэгүүдийг шалгаруулах "Мөнгөн арслан Ховд-2016 арга хэмжээг аймгийн Биеийн Тамир Спортын Газраас  санаачлан  энэ жил анх удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд цаашдаа жил бүр уламжлал болгон явуулах юм.  Оны шилдэг Биеийн тамирын багш, оны шилдэг спортын холбоо, оны шилдэг дасгалжуулагч, оны шилдэг спорт хамтлаг, оны шилдэг тамирчид, оны шилдэг эмэгтэй өсвөрийн тамирчин, оны шилдэг эрэгтэй тамирчин, оны шилдэг тамирчин, оны шилдэгийн шилдэг тамирчин гэсэн номинацын эздийг шалгаруулж  шагнаж урамшууллаа. Тухайлбал: Оны шилдэг дасгалжуулагчаар Аймгийн биеийн тамир спортын газрын дэргэдэх Жүдогийн холбооны дасгалжуулагч багш н.Ганхуяг шалгарсан бол  оны шилдэгийн шилдэг тамирчнаар түүний шавь н.Туул шалгарсан байна. 2016 онд Ази тивд зохион байгуулагдсан тэмцээнд амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртэн аймаг орон нутгийнхаа нэрийг дэлхийн тавцанд  дуурсгасан амжилтаар оны шилдэг эрэгтэй тамирчнаар Таеквондогийн спортын олон улсын хэмжээний мастер н.Сайханжаргал шалгарсан бол оны шилдэг спортын холбоогоор аймгийн Сурын холбооны хамт олон шалгарчээ. 






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ