Их эзэн чингис хааны мэндэлсний 854 жилийн ой, монгол бахархлын өдөрт зориулсан шагайн харвааны тэмцээн 10 дугаар сарын 30-ны өдөр амжилттай зохион явагдлаа.

Их эзэн чингис хааны мэндэлсний 854 жилийн ой, монгол бахархлын өдөрт зориулсан шагайн харвааны тэмцээн 10 дугаар сарын 30-ны өдөр амжилттай зохион явагдлаа. Шагайн харваа багийн болон цуваа харваа гэсэн 2 төрлөөр явагдсанаас багийн харваанд дулааны 2 станцын харваач аймгийн мэргэн М.Энхжаргал ахлагчтай баг 1-р байр, ШШГА-ны харваач аймгийн гоц мэргэн С.Пүрэвбат ахлагчтай баг 2-р байрыг тус тус эзэллээ. Ганцаарчилсан цуваа харваанд дулааны 2-р станцын харваач аймгийн мэргэн М.Энхжаргал 20 сумнаас 13 онож 1-р байр, номын сангийн харваач монгол улсын хүндэт харваач Л.Доржпүрэв 20 сумнаас 11 онож 2-р байр, алтайн зам ХК-ний харваач монгол улсын спортын мастер, хүндэт харваач, аймгийн гоц мэргэн Н.Сүхбаатар 20 сумнаас 10 онож 3-р байр, аймгийн СХША-ны харваач Б.Нармандах 20 сумнаас 10 онож 4-р байр, баруун монгол интернэйшнл ХХК-ний харваач монгол улсын хүндэт харваач, аймгийн гоц мэргэн Б.Пүрэвдорж 20 сумнаас 9 онож 5-р байрыг тус тус эзэллээ. Тэмцээнийг вакум цонх, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Д. Амгалантогтох захиралтай "Төгс уян шил" ХХК ивээн тэтгэжээ. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ