Жаргалант сумын шатрын аварга шалгаруулах тэмцээн 2016 оны 11 дүгээр сарын 19-нд Жаргалант сумын ИТХ-ын танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдсан тус тэмцээнд эрэгтэй 26, эмэгтэй 10 тамирчин оролцож эрэгтэй 7 өрөг, эмэгтэй 5 өрөг тоглож шилдгүүдээ шалгаруулсан байна. Эрэгтэй шатарчдын эхний 3 байр, эмэгтэй шатарчдын түрүүлсэн тамирчин нь 2016.12.11-12-ны өдрүүдэд Аймгийн ЗДТГ-ын Иргэний танхимд явагдах аймгийн аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцох эрхийг авчээ.
Тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд:
-I байр Буянтогтох овогтой Энхбаяр \ХИС-ийн тамирчин, Аймгийн шатрын холбооны тэргүүлэгч \
-II байр Баттулга овогтой Даваадорж \ Аймгийн шатрын холбооны тэргүүлэгч\
-III байр Калии овогтой Өлзийсайхан \ Аймгийн шатрын холбооны тэргүүлэгч\ нар шалгарсан бол
Эмэгтэйчүүдийн төрөлд
I байр Д.Цэрэнлхам \Хас банкны тамирчин, Аймгийн шатрын холбооны тэргүүлэгч \
II байр З.Серикгүль \Политехник коллежийн тамирчин\
III байр Ч.Мягмарсүрэн \ХИС-ийн тамирчин\ нар тус тус шалгарсан байна.Тэмцээнийг зохион байгуулахад Жаргалант сумын ИТХ дарга Д.Бумцэнд, ИТХ нарийн бичгийн дарга н.Оюунтунгалаг нар Аймгийн шатрын холбоонд дэмжлэг үзүүлж хамтран ажилласан байна.