Шинэ уран бүтээл.

УГЗ Д.Цэвээнравдангийн аялгуу “Хоёр бурхан” дууны клипийг танд хүргэж байна. Энэ дууг Ховд аймгийн  Мөст сумын харьяат  Монгол Улсын Гавьяат эмч Д.Бямбахүү болон Мөст сумын Эрүүл мэндийн төвийн  эрхлэгч, эмч  Ж.Пүрэвбаатар нарт зориулан бүтээсэн бөгөөд анх 2010 онд МУСТА  Б.Батболд дуулж олны хүртээл болгожээ. Дараагаар нь 2016 онд СУИС-ийн төгсөгч, Мөст сумын соёлын төвийн эрхлэгч, залуу дуучин Хархүүгийн Болд-Эрдэнэ шинэчлэн дуулсан байна. “Мөнхөд дуурсагдах  Мөстийн аялгуу” дуун цомогт багтсан “Хоёр бурхан” дууны клипийг  Ховд аймгийн  “Гарайц” студи, хоолойны  бичлэгийг “Мэдрэмж” рекордс тус тус  хийсэн байна. 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ