Голомт банкны Ховд салбар харилцагч байгууллагуудынхаа дунд "Сагсан бөмбөгийн аварга" шалгаруулах уламжлалт тэмцээнээ амжилттай зохион байгууллаа.

 


“Сайн сайхныг санхүүжүүлнэ” уриатай Голомт банкны Ховд салбараас  2012 оноос эхлэн харилцагч байгууллагуудынхаа дунд "Сагсан бөмбөгийн аварга" шалгаруулах тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Тэгвэл 2016  оны харилцагч байгууллагуудын дундах сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-5 ны өдрүүдэд аймгийн Биеийн тамир спортын газарт  2 өдөр амжилттай зохион байгууллаа.Тус тэмцээнд 30 орчим байгууллагын 280 гаруй тамирчид оролцсон бөгөөд эрэгтэй 16, эмэгтэй 6 баг өрсөлдсөн байна. Эрэгтэйчүүдийн ангилалд 4-р байранд Ховд олон улсын нисэх буудлын баг тамирчид орсон бол хүрэл медалийг аймгийн Цагдаагийн газар , мөнгөн медалийг аймгийн Засаг даргын тамгын газрын баг тамирчид харин тэмцээний алтан медалийг Ховд их сургуулийн баг тамирчид хүртжээ. Эмэгтэйчүүдийн ангилалд 4-р байранд Гадаадын иргэн харьяатын газрын баг тамирчид орсон бол аймгийн ЗДТГ-ын эмэгтэй баг тамирчид  хүрэл медаль, мөнгөн медалийг Хөгжил политехник коллежийн баг тамирчид, алтан медалийг ХИС-ийн баг  тамирчид хүртсэн  амжилтыг үзүүлсэн байна. Харилцагч байгууллагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион явуулдаг  Голомт банкны Ховд салбарын нэрэмжит сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний алсын зайн шидэлтийн төрөлд  Хөгжил Политехник коллежийн багийн тамирчин И.Амангельд, эмэгтэйчүүдийн ангилалд аймгийн ЗДТГ-ын тамирчин н.Должинжав нар тэргүүлжээ. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ