Аймгийн Эрүүл мэндийн газраас дархлаажуулалтын сувилагч нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор “Вакцины зохистой менежмент” сэдэвт сургалтыг хоёрдугаар сарын 21-ний өдөр сургалтын танхимд зохион байгууллаа. Сургалтад Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн Амаржих газар, сумын нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж байгаа 20 гаруй вакцинатор сувилагч оролцов. Сургалтад хамрагдсанаар вакцины хорогдол тооцох, вакциныг зөв төлөвлөн авах, хөргөгчний эзэлхүүнийг тооцох зэрэг чадваруудыг эзэмшсэн байна. Огноо: 2/23/2019 Төрөл: Эрүүл мэнд Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1685 Мэдээ таалагдсан: