БОЭТ-д 53 нэр төрлийн 102 эмнэлгийн тоног төхөөрөмжийг нийлүүлсэн байна



Бельгийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр Ховд аймгийн БОЭТ-д шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх “төсөл” хэрэгжиж байна. Энэхүү төслийн 1 дүгээр үе шатны 53 нэр төрлийн 102 эмнэлгийн тоног төхөөрөмжийг  БОЭТ-д нийлүүлж, угсралтын ажил эхэлжээ. Цаашид СТ сканнер, хүчилтөрөгчийн хийн станц, төслийн телемедицин хэсгийн тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдэнэ гэж албаныхан мэдээллээ. Тус төслийн үр дүнд ард иргэд өвчнөө цаг алдалгүй оношлуулах, орон нутагтаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүргэх боломж бүрдэх юм. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ