ЭХ СУРВАЛЖ: Ховд аймагт коронавирусын халдвар бүртгэгдээгүй



Сүүлийн үед олны анхаарлыг татаж буй гол асуудал бол шинэ төрлийн коронавирусийн халдвар. Үүнтэй холбогдуулан Ховд аймагт энэ төрлийн өвчлөл гарсан гэх албан бус мэдээлэл цахим орчинд тархаад байна. Тэр бүү хэл уг халдвараар өвчилсөн хүн амиа алджээ ч гэх худал ташаа цуурхал иргэдийн дунд ам дамжин яригдах боллоо. Тиймээс Ховд аймаг дахь БОЭТ-ийн захирал П.Улаанхүүгээс албан ёсны мэдээллийг авч хүргэж байна. Тэрбээр Монгол улс, төдийгүй Ховд аймгийн хэмжээнд шинэ төрлийн коронавирусын халдвар бүртгэгдээгүй, харин тухайн өвчтөн нь H3N2 буюу томуугийн вирусээр өвчилсөн болох нь шаардлагатай оношилгоо шинжилгээгээр тогтоогдсон, өнөөдрийн байдлаар өвчтөний биеийн байдал сайжирч, Дотрын тасагт хэвтэн эмчлүүлж байна гэлээ. 


ВИДЕО:


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ