Аймгийн ИТХ

Аймгийн Улаан загалмайн Хорооны даргаар Б.Одонпүрэв томилогдож, ажлаа хүлээж авлаа.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25-р зүйлийн 25.3, засгийн газрын 2016 оны 234-р тогтоол, хүмүүнлэгийн чиглэлээрх Засгийн газрын зарим чиг үүргийг Монголын улаан загалмайн нийгмлэгээр гүйцэтгүүлэх, МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн даргын 2016-оны 12-р сарын 19-ны өдрийн тушаалыг үндэслэн аймгийн ИТХ-ын даргын эрхлэх үйл ажиллагааны хүрээнд хүмүүнлэгийн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг Ховд аймгийн  Улаан загалмайн хорооны удирдлагын бүрэлд
1/3/2017

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагналаар шагнагдсан хүмүүс шагналаа гардан авлаа.

Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаж, манжийн дарлалаас ангижирсан  түүхэн өдрийг  тохиолдуулан  МУ-ын Ерөнхийлөгч зарлиг  гарган улс, эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулж амжилт гарган ажиллаж байгаа шилдэг тэргүүний хүмүүсээ шагнаж урамшуулсан. Олон үндэстэн ястны өлгий болсон Ховд нутгийн хөдөлмөрч  ард түмнээс  төрийнхөө дээд шагналаар шагнагдсан хүмүүсийн шагналыг аймаг орон нутгийн удирдлагууд өнөөд
12/31/2016

Ховд аймгийн төв Ховд хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хүлээлцлээ.

Ховд хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг аймгийн ИТХ, ЗДТГ-ын захиалгаар Хот төлөвлөлтийн хүрээлэн 2014-өөс 2016 оны хооронд хийж гүйцэтгэсэн байна. Тус хүрээлэнгээс хийж гүйцэтгэсэн Орон сууцны хороолол, Хувийн сууцны хороолол, Инженерийн шугам сүлжээ, Соёл урлаг, спортын цогцолбор төвүүд, хотын төвийн болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн зураг төслийг багтаасан цогц төлөвлөгөөг хүлээлцлээ.Төвөөсөө алслагдсан аймаг хөгжихөд хүндрэлтэй асуудал олон тулгардаг хэдий ч Хов
12/28/2016

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД А.ЦОГЦЭЦЭГИЙН МЭНДЧИЛГЭЭ.

ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭЭрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүд, ажилтан албан хаагчид, эрдэмтэн багш нар болон нийт ард иргэддээ шинэ оны мэндийг дэвшүүлье!2016 онд улс төрийн сонгуулийн үр дүнгээр бүрэлдэн байгуулагдсан Засгийн газарт Эрүүл мэндийн салбарыг удирдан ажиллаж байгаагийн хувьд салбарынхаа эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Иргэдээ эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалах, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, Эрүүл мэндийн салбарын хүний нөөц
12/28/2016

ХОВД АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Г.ПҮРЭВГАНДИ:Бахархах түүхтэй, баялаг уламжлалтай нутгийн зон олон Та бүхэн минь 2017 ондоо эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөе.

Эх сайхан Монгол орон, Төрөлх нутаг, зон олныхоо эвийн хүч, эрх чөлөөг бататган бэхжүүлж, шударга ёсыг эрхэмлэн, үндэсний түүх, эх хэл, өв соёл, уламжлал, ахуйгаа нандигнан өвлөж, аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө хичээн зүтгэж буй бүтээлч, хөдөлмөрч Ховд нутгийнхан Та бүхэндээ аймгийн ИТХ-ын нэрийн өмнөөс болон хувиасаа шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлье. Иргэн төвтэй, орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийн асуудлыг бие даан шийдвэрлэх, тасралтгүй, хуульд нийцсэн, шударга,
12/26/2016

“Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах нь” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны дүн гарлаа.

Олон улсын Хүний эрхийн өдрийг тохиолдуулан аймгийн ИТХ, Ховд их сургуулиас хамтран аймгийн төвийн нийт төрийн байгууллага, түүний алба хаагчид, залуу судлаачид, оюутнуудын дунд “Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах нь” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг 12 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулж дүнгээ гаргалаа.Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийн өнөөгийн түвшин, цаашид хөгжүүлэх боломж, гарцын талаар судлан шинжлэх бүтээлч үйл ажиллагааг дэмжих, тэдний дунд оюуны шуда
12/14/2016

Шатар сонирхогчдын 2016 оны аварга шалгаруулах Хагас шигшээ тэмцээнд 52 тамирчин оролцжээ.

Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн 25 жилийн ой 2017 оны 1-р сарын 13-нд тохиох билээ. УИХ-аас батлагдсан ажлын хэсэг улс орон даяар Шатрын аварга шалгаруулах тэмцээн, Ардын их хурлын депутатуудын хөрөг нэвтрүүлэг, эрдэм шинжилгээний бага хурал, үндэсний бөхийн барилдаан гэх мэт арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Ойн хүрээнд зохион байгуулах эхний ажил болох Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн 11 дүгээр сарын 19-өөс 20-ны хооронд Монгол Улсын 330 сумдад явагдаж өндөрлөсөн байна.Ш
12/13/2016

Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, аймаг орон нутгийн удирдлагууд "ЦАГААН ТУУЗТАНЫ АЯН"-д нэгдлээ.

Олон Улсын Хүний эрхийн өдрийг тохиолдуулан Ховд аймгийн Гэр бүл, Хүүхэд,Залуучуудын газраас  “ХҮЧ ЧАДАЛ ХҮЧИРХИЙЛЭЛД ЗОРИУЛАГДААГҮЙ!” уриан дор олон ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал:Охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд эрэгтэйчүүдийг татан оролцуулах, хүний эрхийн зөрчил, охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн асуудлыг олон нийтэд хүргэх зорилгоор Политехник коллеж, Ховд их сургуулийн НХУС-ийн эрэгтэй оюутнуудын төлөөлөл, гэмт
12/8/2016

БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн Засаг дарга Талгат Үсейн тэргүүтэй зочид төлөөлөгчид Ховд аймагт айлчиллаа.

12-р сарын 5-6 ны хооронд Ховд аймагт ажлын айлчлал хийж буй  ШУӨЗОрны Алтай аймгийн Засаг дарга ноён Талгат тэргүүтэй ажлын  хэсгийн бүрэлдэхүүнийг аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, ЗДТГ-ын дарга Б.Ганболд, Булган сумын Засаг дарга Б.Амгаланбадрах болон бусад хэлтэс албадын дарга, мэргэжилтнүүд 12 сарын 5-нд Булган боомт дээр угтан авлаа. БНХАУ-ын ШУӨЗОрны Алтай аймгийн Засаг даргын айлчлалын бүрэлдэхүүнд Алтай аймгийн Засгийн ордны Нарийн бичгийн дарга Махсур, Гадаад
12/6/2016
Ховдын мэдээ