Аймгийн ИТХ

ГХУСАЗСЗ-ийн ажлын хэсэг сумдын салбар зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах, иргэдэд мэдээлэл хүргэх ажлаа Цэцэг сумаас эхэллээ

Ховд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Пүрэвгандиар ахлуулсан гишүүн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг Цэцэг суманд ажиллаж байна.  Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилах сэргийлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг сайжруулж, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих, хууль сурталчлах, урьдчилан сэргийлэх зорилгоор Цэцэг сумын төрийн байгууллагын ажилтан албан хаагчид, иргэд хөдөлмөрчидтэй уулзлаа.Энэ үеэр ГХУСАЗСЗ-ийн гишүүн байгууллагын төлөөллүүд хариуцсан чиглэлэ
2/7/2023

Аймгийн Улаан загалмайн хорооны удирдах зөвлөл хуралдлаа

Ховд аймгийн Улаан загалмайн хорооны удирдах зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хурлын хүрээнд  өнгөрсөн 2022 онд хийж  хэрэгжүүлсэн ажлын тайлантай танилцаж,  цаашдын үйл ажиллагааныхаа талаар хэлэлцэв.Улаан  Загалмайн Хорооны  ажил үйлчилгээг явуулахад олон талын оролцоо, дэмжлэг чухал байдаг. Иймээс цаашид талуудын хамтын ажиллагаа, идэвх санаачилгыг өргөжүүлэн бэхжүүлэх, ард иргэдийг хүмүүнлэг энэрэнгүй үйлс сайн дурын ажилд нэгтгэх, гишүүнчлэлийн тоог нэмэгдүүлэхэд анхаарч,&
2/3/2023

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл хуралдав

Ховд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэдэх Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл хуралдлаа. Хурлын хүрээнд өнгөрсөн 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажил, 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэв. Дэд зөвлөл нь 11 гишүүн байгууллагатайгаар Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх зорилгоор 2022 онд 4 бүлэгт 27 ажил хийж хэрэгжүүлжээ.Тухайлбал, Хүрээлэн буй о
2/1/2023

Аймгийн ГХУСАЗСЗ хуралдаж, 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний төслөө баталлаа

Ховд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл өнөөдөр /2023.01.31/ хуралдлаа. Хурлаар өнгөрсөн 2022 онд хэрэгжүүлсэн ажлын тайлан, үр дүн, 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар хэлэлцэв. Тус зөвлөл нь өнгөрөгч 2022 оныг “Архидан согтуурахтай тэмцэх жил” болгон зарлаж, 8 бүлэгт 40 гаруй ажил хийхээр төлөвлөн, 95 хувийн гүйцэтгэлтэй ажиллажээ. Тухайлбал, 2022 онд иргэн хуулийн этгээдээс 4424 гомдол мэдээлэл хүлээн авсны 936 буюу 21.1 хувь нь гэ
1/31/2023

Ховд хотын ногоон байгууламжийн мастер төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсэгтэй санал солилцов

Манай аймаг "Ногоон хөгжлийн загвар аймаг болох" зорилтыг дэвшүүлэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаараа батлан,  хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Ховд хотын ногоон байгууламжийн мастер төлөвлөгөөг боловсруулж байгаа “Нью-Урбанизм” ХХК, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар  хамтран иргэд олон нийтэд мэдээлэл хүргэх, санал авах 2 удаагийн цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.Тус ажлын хэсгийг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хүлээн авч уулзан Ховд хотын ногоон байгууламжий
1/30/2023

Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2023 оны төлөвлөгөөг баталлаа

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 23.2 зааснаар аймгийн ИТХ-ын даргын дэргэд “Орон нутгийн зөвлөл” ажилладаг.  Ховд аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл нь төрийн 23 байгууллагын удирдлагаас бүрддэг. Тус зөвлөл 2023 онд Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа, эрсдэлийн үнэлгээний чиглэлээр 20 гаруй ажил арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж, зөвлөлийн гишүүдээр /2023.01.26/ хэлэлцүүллээ.  Энэ үеэр Аймгийн ИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруула
1/27/2023

"Монгол Улсын Үндсэн Хууль 31 жилд" хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг орон нутагт тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Үндсэн хуулийн боловсрол олгох, үзэл санаа, ач холбогдлыг сурталчлан таниулах зорилгоор “Монгол Улсын Шинэ Үндсэн хууль 31 жилд” хэлэлцүүлгийг өчигдөр /2023.01.11/ нутгийн удирдлагын ордны хуралдааны танхимд зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт:✅Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн хөтлөгч, чиглүүлэгчээр, ✅ БНМАУ-ын АИХ-ын Депутат, Монгол Улсын Хүний гавьяат эмч Ж.Даваабал✅12 жил аймгийн ерөнх
1/12/2023

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Пүрэвганди шинэ оны МЭНДЧИЛГЭЭ дэвшүүлэв

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Пүрэвганди өөрийн цахим хуудаснаа:🌲 ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ 🌲"Хүн төрөлхтний түүх нь өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагийн хэлхээсэнд оршдог.Бидний хийж хэрэгжүүлсэн ажлын ололт, амжилт, алдаа оноо бүхэн Нутгийн өөрөө удирдах байгууллагын түүх болон үлдэж байна.Ховдчууд та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэндчилгээг дэвшүүлж, ирж буй 2⃣0⃣2⃣3⃣ ондоо эрүүл энх, аз жаргалаар бялхаж, амжилт бүтээлээр тэгш дүүрэн жаргалтай байхыг хүсэн ерөөе.Ол
12/31/2022

Эрдэм шинжилгээний илтгэлийн тэмцээний шилдэгүүд тодорлоо

Ховд аймгийн ГХУСАЗСЗ, Ховд аймаг дахь ШШГБ 457 дугаар нээлттэй хаалттай хорих анги хамтран “ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА, ТҮҮНИЙ ЗАРИМ АСУУДАЛ” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн тэмцээнийг зохион байгууллаа.Тус илтгэлийн зорилго нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын зарчим, үндсэн чиглэл, зохион байгуулалт, төрийн болон ТББ, Олон нийтийн оролцоог тодорхойлох замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн алба хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэхэд чиглэжэ
12/22/2022

"Ногоон байгаль эко клуб"-ийн сурагчид цахим сүлжээнд хяналт тавьж, экологийн цагдаатай хамтран ажиллаж байна

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/193 дугаар тушаалаар Тарвагыг ахуйн болон үйлдвэрийн зориулалтаар агнахыг 3 жилийн хугацаатай хориглосон байдаг. 2022 оны 12 сарын 19-ний өдөр Ховд аймгийн зарын нэгдсэн группэд байршуулсан “5J zarna” гэсэн зарыг шалгаж Ховд аймгийн ИТХ-ын Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн дэргэдэх "Ногоон байгаль эко клуб"-ийн гишүүд холбогдох байгууллагад мэдээлэн Цагдаагийн газрын Экологийн цагдаатай хамтран хэргийн г
12/20/2022
Ховдын мэдээ