Ховд аймаг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхэд 457.3 сая төгрөг зарцуулна



Аймгийн ИТХ-ын хурлын 2 дугаар хуралдаанаар хэлэлцэхээр баталсан 5 асуудлын нэг нь 2020 оны төсөв батлах тухай 10/06 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг нэмж батлах тухай асуудал юм. Өөрөөр хэлбэл COVID-19 цар тахлын халдварын үед хөл хорио тогтоох магадгүй хүнсний хомсдол үүсэж болзошгүй учраас тэрхүү эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс мах, гурил, будаа, элсэн чихэр зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх зорилгоор тодорхой хэмжээний төсөв /457,3 сая/ батлах хэрэгцээ шаардлага байгаа юм. Тиймээс энэ асуудлыг 2 дугаар хуралдаанаар хэлэлцэн, төлөөлөгчдийн саналыг тусгаж тогтоолын төслийг баталлаа.
Хурлын төгсгөлд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нийт төлөөлөгчдөдөө хандаж хэлсэн үгэндээ: Юуны өмнө аймгийн ИТХ-ын 2 дугаар хуралдаанаар Ховд аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, "Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийг хэлэлцэн баталсан нийт төлөөлөгчдөдөө чин сэтгэлийн талархал илэрхийлье. Ирэх жилүүдэд Ховд нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө улс төржиж биш хөгжилд түүчээлэн өөрийн мэргэжил, ажлын дадлага туршлагаа дайчлан хичээл зүтгэл, санал санаачилга гарган хэн хүнтэй хамтран ажиллах болно. Хөтөлбөр боловсруулсан ажлын хэсэг, олон талаас нь шүүн хэлэлцэж, баталж өгсөн нийт төлөөлөгчдөдөө талархал илэрхийлж, хамтын ажиллагаандаа амжилт хүсьe гэлээ.

ВИДЕО:








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ