Ховд аймгийн ГХУСАЗСЗ-өөс Шүүх шинжилгээний албанд тоног төхөөрөмж олгов



Ховд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс өчигдөр Шүүх шинжилгээний албанд зарим тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөв. 
Тус ажлыг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан байжээ. Ингээд Ховд аймгийн Шүүх шинжилгээний албаны үйл ажиллагаанд зориулж 4 сая 500 мянган төгрөгийн үнэ бүхий техникийн үзлэг хийх багц тоног төхөөрөмжийг олголоо.
Энэхүү тоног төхөөрөмжийг аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Г.Пүрэвганди тус байгууллагын удирдлага, холбогдох мэргэжилтэнд хүлээлгэн өгсөн юм.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ