Улсын онцгой комиссын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсний дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын II хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Хуралдаанд Улаанбаатар хот, хөдөө орон нутгаас цахимаар 25 Төлөөлөгч, танхимаар 15 Төлөөлөгч оролцож, 95.16 хувийн ирцтэйгээр хуралдаан хуралдаж байна. Хуралдаан 09.00 цагт аймгийн Нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд цахимаар эхлэв.
Хуралдаанаар:
- Цахим хуралдааны дэг батлах тухай
- Хорооны бүрэлдэхүүн, ажиллах чиг үүргийг батлах тухай
- Аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай
- Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай
- Аймгийн 2020 оны төсөв батлах тухай 10/06 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай зэрэг 5 асуудал хэлэлцэж байна.
ВИДЕО: