“COVID-19” цар тахлын халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан Монгол Улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоосон. Энэ цаг үед аймгийн ИТХ-ын ээлжит 2 дугаар хуралдааныг “ЦАХИМ”-аар зохион байгуулах зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм.
Тиймээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3 дугаар бүлгийн 23.14 дэх хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хууль, Ховд аймгийн ИТХ-ын Хуралдааны дэгт тусгагдсаны дагуу байгалийн гамшиг, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, гал түймэр, халдварт өвчин дэгдэх зэрэг нийтийг хамарсан онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд хуралдааныг “ЦАХИМ”- аар зохион байгуулахаар шийдэж дэгийг боловсруулан баталлаа.
Өөрөөр хэлбэл аймгийн ИТХ-ын ээлжит 2 дугаар хуралдаанаар “ЦАХИМ ХУРАЛДААНЫ ДЭГ БАТЛАХ ТУХАЙ” асуудлыг тусгайлан хэлэлцэж, төлөөлөгчдийн саналыг тусган 5 бүлэг 23 заалттай дэгийг хуралдаанд оролцогчдын 100 хувийн саналаар баталлаа.