Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 123 дугаар зарлигийн дагуу Ховд аймгийн Боловсрол, Эрүүл мэнд, Спорт, Соёл урлаг, Улс төр, Эдийн засаг, Хөдөө аж ахуй, Зам тээвэр, Уул уурхай, Үйлдвэр үйлчилгээ, Бизнесийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнасан байна. Тухайлбал, уул уурхай, бүтээн байгуулалтын салбарт 30 гаруй жил ажилласан Д.Цэдэнбал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагджээ. Мөн нийтийн ахуй үйлчилгээний салбарт олон жил ажилласан С.Жаргал “Алтан гадас одон”-гоор шагнагдав. Тэдний шагналыг өнөөдөр Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, холбогдох мэргэжилтнүүд гардуулан өгч, баяр хүргэлээ.
ВИДЕО: