Аймгийн ИТХ

Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнтэй хийсэн ярилцлага.

Ховд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нь 2016 оны 09-р сард Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргын  ажилд томилогдсоноос хойш хурлын байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх, аймаг сумын хурлын төлөөлөгчдийг чадавхижуулах зэрэг олон ажлыг хийж хэрэгжүүлжээ. Тэрээр цаашид хийхээр төлөвлөсөн ажил  олон байгаагаа Ховд аймгийн "Жаргалант" телевизийн "Миний ажлын өрөө" нэвтрүүлэгт оролцохдоо ярьсан байна.  Нэвтрүүлгийг хүлээн авч үзнэ үү. 
1/18/2017

Ховд их сургуулийн багш, доктор М.Ганболд“Алтайн урианхай Занын Жилкэрийн удмын туульчид” шинэ номын нээлтээ хийлээ.

ХИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор, профессор М.Ганболдын “Алтайн урианхай Занын Жилкэрийн удмын туульчид” хэмээх шинэ номын нээлт аймгийн Нийтийн номын санд болж уг үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Д.Галсандондог нарын аймгийн удирдах албан тушаалтнууд, МУБИС-ийн Дэлхийн түүхийн тэнхимийн эрхлэгч На. Сүхбаатар, ХИС-ын эрдэмтэн багш нар, оюутнууд, зочид төлөөлөгчид, Ганданпунцагчойлон хийдийн лам хуврагууд оролцсон юм. Нээлтэд Жилкэр туульчийн удмын залуу туульч
1/17/2017

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар шинэ байртай боллоо.

Аймгийн МХГ-аас иргэдэд үзүүлэх үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлж, мэдээллийн технологийг ашиглан төрийн үйлчилгээг хурдан шуурхай, ил тод, тэгш шударга, үр дүнтэй хүргэх  хариуцлагатай ажлаа мэргэжлийн удирдлагатай хослуулан гүйцэтгэж, төрийн албан хаагчид орчин үеийн шаардлагад нийцсэн, тохилог шинэ орчинд ажиллах боломж бүрдэж байна. Тус барилгыг  улсын төсвийн хөрөнгөөр 1 тэрбум 339.1 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр Б.Дүгэржав захиралтай  “ББММ3Т” ХХК-ны барилгачид 3 жилийн хуг
1/13/2017

Монгол улсын Шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн баярын хурал боллоо.

Монгол улсын Шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн баярын арга хэмжээг Аймгийн ИТХ, ЗДТГ-аас хамтран зохион байгуулж байна.Өнөөдөр аймгийн ХДТ-т  Шинэ Үндсэн хууль батлагдсны 25 жилийн ойд зориулсан “Баярын хурал”, "Хүндэтгэлийн концерт"  зохион байгууллаа. "Баярын хурал"-ыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нээж  хуралд оролцогчиддоо баяр хүргэж үг хэлэхийн зэрэгцээ баярын хурлын хүндэтгэлийн индэрээс "Үндсэн хуулийн түүхэн үүрэг, ач холбогдол" сэдэвт илтгэл тавьс
1/12/2017

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор явагдсан "Монголын сайхан бичигтэн" улсын 20 дахь уралдаанд Цаст-Алтай цогцолбор сургуулийн 11-ийн Б анги тэргүүн байранд шалгарчээ.

Монгол улсын Шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн баярыг угтан оюутан сурагчдын дунд зохион байгуулсан зарим тэмцээн, уралдааны шилдгүүдийн шагналыг түүхэн ойн Баярын хурлын үеэр гардуулан өглөө.Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагддаг "Монголын сайхан бичигтэн" улсын 20 дахь уралдаанд амжилттай оролцон, тэргүүн байранд шалгарсан  Цаст-Алтай цогцолбор сургуулийн 11-б ангийн хамт олонд "Өргөмжлөл" 200,000 төгрөг, бэлтгэсэн багш н.Цэцэгмааг гадаадад аялах эрхийн бичгэ
1/13/2017

Ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдаанд хүчит 64 бөх зодоглолоо.

Ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдаан 2017 оны 1 дүгээр сарын 12-нд аймгийн БТСГ-ын спорт цогцолборт боллоо. Энэхүү барилдаанд Дуут сумын харъяат, аймгийн арслан Содмоогийн Ганхуяг, Мянгад сумын харъяат, ЗХ-ний 123 дугаар ангийн бөх, аймгийн заан Дэрмээгийн Уламбаяр, Чандмань сумын харъяат, ЕБ-ийн 6 дугаар сургуулийн бөх, аймгийн харцага Энхболдын Эрдэнэбаяр, Дөргөн сумын харъяат, аймгийн начин Ганболдын Ариунболд нараар манлайлуулсан хүчи
1/13/2017

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 72,7 хувийн ирцтэйгээр хуралджээ.

Энэ удаагийн хуралдаанд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Б.Баярсайхан, Ч.Чинбат, Д.Батхуяг, Л.Цэнд-Аюуш, Т.Баярсайхан, Т.Жаргалсайхан, Ю.Азамат нар хүрэлцэн ирж 72,7 хувийн ирцтэйгээр хуралдаж:-Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай -Аймгийн ИТХ-ын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай-Аймгийн ИТХ-ын 2017 оны 1 дүгээр улирлын үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай-Аймгийн ИТХ-ын стратеги төлөвлөгөө батлах тухай-
1/13/2017

Монгол улсын Шинэ Үндсэн хууль батлагдсаны түүхт 25 жилийн ойг тохиолдуулан Галданбошгот, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөлөө.

Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны түүхт 25 жилийн ой 2017оны 01-р сарын 13-ны өдөр тохиож байна. Тэртээ 1992 оны 01 сарын 13-нд Шинэ Үндсэн хуулиа батлаж байсан түүхэн өдрийг Монголчууд бид мартах учиргүй билээ. Шинэ үндсэн хуулиар хүний эрх, эрх чөлөөний суурь зарчмуудыг дээдлэн тунхагласнаар наад зах нь нийгмийн өмчөөс хувийн өмчийн харилцаанд шилжихээс эхлээд, үг хэлэх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээр бүрэн хангагдсан юм. Ардчилсан шинэ үндсэн хуулийг Ардын их хурлын 400 г
1/12/2017

Ховд аймгийн ОБГ-ын даргаар Б.Алтанбадралт томилогдсон байна.

Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тушаалаар Ховд аймгийн Онцгой байдлын газрын даргаар Б.Алтанбадралтыг томилсон байна. Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын Санхүү, хангалт үйлчилгээний албаны дарга,хурандаа Р.Бадамаар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж,Ховд аймгийн Онцгой байдлын газрын даргын үүрэгт ажлыг хүлээлцэх үйл ажиллагааг зохион байгуулахын зэрэгцээ Ховд аймгийн ОБГ-аас хийж хэрэгжүүлсэн ажил үйлчилгээтэй танилцсан байна. Ажлын хэсгийн бүрэлд
1/11/2017

Шинэ үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн баярын хурал маргааш болно.

Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн арга хэмжээ 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр болно. Энэ өдөр: Галдан бошигт хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ 10:00 цагт аймгийн төв талбайд, Баярын хурал, Хүндэтгэлийн тоглолт 11:00 цагт ХДТ-т,Үндэсний бөхийн барилдаан 13:00 цагт Спортын төв ордонд тус тус болох тул  Ховдчууд та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна. 
1/11/2017
Ховдын мэдээ