Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхдугаар хуралдаан боллоо

Image may contain: 8 people, people sitting, table and indoor

Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхдугаар хуралдааныг энэ сарын 06-ны өдөр зохион байгуулж, үндсэн гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Тодруулбал, хурлын эхэнд аймгийн ИТХ-ын хоёр, гуравдугаар хуралдаан зарлах тухай асуудлыг хэлэлцсэн. Ингээд Ховд аймгийн ИТХ-ын хоёрдугаар хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр, гуравдугаар хуралдааныг 12 дугаар сарын 03-ны өдөр тус тус зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Image may contain: 3 people, people sitting and indoor

Үүнээс гадна Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны үеэр “Өмч хөрөнгө”-ийн тухай багц асуудлыг хэлэлцэв. Мөн “Төрийн дээд шагналд тодорхойлж, өргөн мэдүүлэх” тухай асуудлын хүрээнд орон нутгийнхаа авто тээвэр, боловсрол, барилга, эрчим хүч, батлан хамгаалах салбар болон төр захиргааны байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан 29 иргэний материалтай танилцаж, холбогдох дээд шатны байгууллагад уламжлахаар шийдвэрлэв.

ВИДЕО:


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ