Аймгийн ИТХ

Зэрэг сумын иргэн Г.Эрдэнэцэцэгт нөхөх олговор 40 сая төгрөгийн батламж гардуулжээ

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Багшийнхан овогт Гандангийн Эрдэнэцэцэгт Монгол Улсын төрийн нэрийн өмнөөс нөхөх олговор 40 сая төгрөгийн батламж олгосон байна.  Уг нөхөх олговрын батламж гардуулах үйл ажиллагаа энэ сарын 17-нд болж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Г.Пүрэвганди болон Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын төлөөлөл ор
12/25/2020

Төрийн дээд одон медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 123 дугаар зарлигаар Төрийн дээд одон медиалаар шагнагдсан иргэдийн төлөөлөл болох Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харъяат аймгийн Алдарт уяач Чүлтэмийн Норовсүрэн “Алтан гадас одон”-гоор шагнагдсаныг өнөөдөр /2020.12.24/ аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн гардуулан өгч баяр хүргэлээ. Ч.Норовсүрэн нь социалист нийгмийн үеэс эхлэн эрдэнэт мал сүргээ таван төрөл дээр нь тэгш дүүрэн өсгөж, аймаг орон нутгийнхаа хө
12/24/2020

Төрийн дээд одон медиаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 123 дугаар зарлигаар Төрийн дээд одон медиалаар шагнагдсан нэр бүхий иргэдэд өнөөдөр \2020.12.17\ шагналыг нь гардуулан өгөв. Тодруулбал, Орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө олон жил үр бүтээлтэй ажилласан Ховд аймгийн Жаргалант сумын иргэн, хөгжмийн зохиолч Базарсадын Хүрэлбаатар, барилгын салбарын ахмад ажилтан Дарамын Дамдин нар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан юм. Мөн Буянт сумын иргэн, бариа засалч
12/17/2020

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа

Өнөөдөр /2020.12.14/ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал хуралдаж, 6 асуудал хэлэлцэж тогтоолын төсөл баталлаа. Хурлаар Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулж батлах тухай, Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай, Гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөл шинэчлэн байгуулж, зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах тухай, Үндсэн хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай, Үндсэн хөрөнгө шилжүүлэх зөвшөөрөл олгох тухай өмч хөр
12/16/2020

Авилга, албан тушаалын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан видео шторк уралдааны шилдэгүүд тодорлоо

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Прокурорын газраас хамтран Монгол улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулиудын хэрэгжилтийг хангах, төрийн албан хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, авилга, ашиг сонирхол, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн хор аюулыг нийтэд сурталчлан таниулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах, нөхөрсөг хамт оло
12/11/2020

Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдав

2020 оны 12 дугаар сарын 09-нд Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдав.Хуралд 11 тэргүүлэгчийн 9 нь оролцож 81 хувийн ирцтэйгээр хуралдан 4 асуудлыг авч хэлэлцсэн юм. Тухайлбал, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын ажилтан, сонгуультнуудыг мэргэшүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” хөтөлбөр, “Стандарттай Ховд” хөтөлбөр батлах тухай, Хөрөнгө зарцуулах эрх олгох тухай, Өмч хөрөнгийн тухай гэсэн 4 асуудлыг хэлэлцсэн аж.Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнгийн танилцуулсан “Нутгийн
12/10/2020

Ховд аймгийн ИТХ-ын 3 дугаар хуралдаан “ЦАХИМ” хэлбэрээр явагдаж өндөрлөлөө

Аймгийн ИТХ-ын 3 дугаар хуралдаанаар 2019 оны төсвийн гүйцэтгэл, 2020 оны батлагдсан төсвийн хэрэгжилтийн урьдчилсан дүн, аймгийн 2021 оны төсвийн төслийн тухай Засаг дарга Б.Дүгэржавын илтгэл, 2021 оны төсвийн төсөлд болон төсвийн үр ашгийг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх талаар Төрийн Аудитын газраас өгөх саналын тухай Төрийн аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитор Х.Болдбаатарын илтгэлийг тус тус сонсон хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан төлөөлөгчид сонирхсон асуултаа асууж то
12/4/2020

Аймгийн ИТХ-ын 3 дугаар хуралдаан эхэллээ

Өнөөдөр /2020.12.03/ аймгийн ИТХ-ын 3 дугаар хуралдаан эхэллээ. “COVID-19” цар тахлын халдварын улмаас Улсын онцгой комиссын шийдвэрээр халдвар бүртгэгдээгүй аймгууд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан энэ удаагийн хуралдааныг “ЦАХИМ”-аар зохион байгуулж байна. Өөрөөр хэлбэл хүн хоорондын зай барих дэглэмийн дагуу хуралдааны танхимд 15, цахимаар 22  төлөөлөгч оролцож энэ удаагийн хуралдаан 90,98 хувийн ирцтэйгээр хуралдаж байна.Хуралдааныг аймгийн ИТХ-ын дар
12/3/2020

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

Ховд аймгийн ИТХ-ын 3 дугаар хуралдааныг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүнтэй холбогдуулан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдааныг өнөөдөр \2020.11.30\ зохион байгууллаа. Тус хуралдааны хүрээнд аймгийн Засаг даргын орлогчийн тухай, аймгийн Газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөөний биелэлт, 2021 оны төлөвлөгөөний төслийн тухай, төрийн дээд шагналд тодорхойлж, өргөн мэдүүлэх тухай зэрэг асуудлыг хэлэлцэв.    ВИДЕО:
11/30/2020

Нэр бүхий хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнав

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 123 дугаар зарлигийн дагуу Ховд аймгийн Боловсрол, Эрүүл мэнд, Спорт, Соёл урлаг, Улс төр, Эдийн засаг, Хөдөө аж ахуй, Зам тээвэр, Уул уурхай, Үйлдвэр үйлчилгээ, Бизнесийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнасан байна. Тухайлбал, уул уурхай, бүтээн байгуулалтын салбарт 30 гаруй жил ажилласан Д.Цэдэнбал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагджээ. Мөн нийтий
11/25/2020
Ховдын мэдээ